Эрчим хүчний реформын хүрээнд тог, цахилгааны үнийг бодит өртөгт нь ойртуулахын тулд үе шатлалтайгаар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж, иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулж буй талаар олон нийт байр сууриа илэрхийлэх болсон.
Ялангуяа, цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын айл өрхүүдэд хүндээр тусаж буйг иргэд хэлж байгаа юм.
Тэгвэл нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Гэгээ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд "Цахилгааны үнийг бууруулах тухай" өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 18.026 иргэн дэмжиж саналаа өгчээ. Гарын үсэг цуглуулах хугацаа өнөөдөр /2025.02.21/ 18.00 цагт дуусах юм. Хэрвээ 33 мянган иргэн саналаа өгсөн тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэнэ.
Хэрэв та өргөдөлд гарын үсгээ зурах бол ЭНД дарж саналаа өгөх боломжтой юм байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо