ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.02.21/ өөрийн цахим хуудаснаа "1XBET-ээр дамжин 1 орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа" гэжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хоёрдугаар сарын 10-нд ирэх хаврын чуулганаар бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэрбээр "1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй, татвар төлдөггүй үйл ажиллагааг хориглох, хязгаарлах хуулийн төслийг боловсруулж байна. Мөн арилжаа дампуурлын хуулиудыг боловсруулж ажиллая гэсэн бодолтой байна. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан иргэний хууль тогтоомжийг сайжруулах, Үндсэн хуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг ажлын хэсгүүдийнхээ ажилд төвлөрч ажиллана" гэдгийг онцолсон юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо