Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь гарсан байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор байгаль орчны салбарын журмыг цуцалж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 яамны 36 журмыг цуцалсан. Үлдсэн яамдууд, төрийн захиргааны байгууллагууд хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Тус зөвлөлөөс хариу арга хэмжээ авахгүй байгаа холбогдох яамдуудад мэргэжлийн шинжээч томилох ажлын хэсэг байгуулах үүнд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр байгаль орчны салбарт тусгай зөвшөөрөлд тооцогдож байсан нэг зөвшөөрлийг 7 зөвшөөрөл болгож салгаад 7 ангилсан байсан. Уг журмыг цуцалсан. Мөн зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанарыг агуулсан гэрчилгээг цуцалсан. ХУР системээс 801 мэдээллийг төр иргэнээс шаардахгүй байх боломжийг бүрдүүллээ.
Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс, улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ
Л.Мөнхбаясгалан: “Энержи ресурс“ ХХК баялаг бүтээгч биш баялаг хулгайлагч. Тэд цагтаа ЗГ-ыг Централ тауэрт хуралдуулдаг байсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
О.Алтангэрэл: Ноорог.мн сайтын залуусаас мэдүүлэг авсан нь хэвлэн нийтлэх эрх чөлөө болон сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан
УЕПГ: Ноорог пэйжтэй холбоотойгоор мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал ирүүлсэн
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Эрэгтэйчүүдийн 67.4 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна