Цахим орчинд "Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.02.19/ хэлэлцэнэ.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 12-ны өдөр товлогдсон ч Б.Баярбаатарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр өнөөдөр болгож хойшлуулсан юм.
Хэргийг эргэн сануулахад, тэрбээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо