Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа "Эзэн Чингисээс өвлөж авралдаа багтааж ирсэн Алтан Ургаа бид хорь гучаад оны их хядлагаар алж устгаад дансыг нь дугуйлсан. Орос монгол нийлсэн коммунист ноход алтан ургаас нас биед хүрсэн эр байтугай хүүхэд, жирэмсэн эмэгтэй хүртэл үлдээлгүй толгой дараалан хөөж буудаж, бүртгэж цаазалсан. Алтан ургийн дөрвөн зуу гаруй хүнийг хот хөдөө ялгалгүй нэгжиж түүж алсан гэж яригддаг.
Тэр 400 байсан бол өдийд Чингисийн удмын айл өрхүүд ургийн баяраа Баваарын энэ хэдээс дутахгүй олуулаа нижгэр тэмдэглэх байсан байх. Чингис хааны төд дэх үе гэж хол ойрынхонд гайхуулж уулзуулаад сууж байх байж. Бие нь газарт, билиг нь тэнгэрт түгсэн их хааны мах цусны тасархай үр удмууд нь амьд байсансан бол" гэж бичжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо