Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаах хэрэгт Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Тайландын Хаант Улсаас баривчлан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьсон.
Тэгвэл түүнийг гадуур холимог тулааны тэмцээн үзээд явж байгаа талаар цахим орчинд зураг, мэдээлэл түгээгдсэн ба ямар үндэслэлээр түүнийг сулалсан талаар тодрууллаа.
Тэгвэл түүнийг хорих хугацааг сунгах саналыг цагдаагаас гаргаж 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс хянан хэлэлцэж шүүгч П.Баясгалангийн шийдвэрээр 1 сараар сунгаж шийдвэрлэсэн боловч П.Эрхэсийн өмгөөлөгч нарын зүгээс “...Шүүгчийн захирамж үндэслэлгүй байна...” гэх гомдол гаргасан.
Тус гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ерөнхий шүүгч Б.Халиун хянан хэлэлцэж, хорих хугацааг 1 сараар сунгасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга болгон өөрчилж 461 дүгээр ангиас сулласан байна.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана