Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аяласан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй 1 тохиолдлыг тусгаарлан, оношлогоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна. Дэлхий дахинд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой. Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумийн эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг ХӨСҮТ-ээс зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо