Цахим орчинд "Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Давж заалдах шатны шүүхээр маргааш /2025.02.19/ хэлэлцэнэ.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 12-ны өдөр товлогдсон ч Б.Баярбаатарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр маргааш болгож хойшлуулсан юм.
Хэргийг эргэн сануулахад, тэрбээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана