Өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан, удахгүй болох Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын талаар болон цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайт Монгол улсын эрчим хүчний реформ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс хамтран ажиллаж, мега төслүүдийг ажил хэрэг болгох чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн уулзалтаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улстай Стандарт болон Итгэмжлэл, Онцгой байдлын салбар, Бүсчилсэн хөгжлийн хүрээнд туршлага солилцож, албан хаагчдаа чадавхжуулахад онцгой анхаарч хамтран ажиллах талаар санал солилцов.
Манай улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын асуудал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлж ирсэн билээ.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана