“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.
БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа арга хэмжээг нээж, “УИХ, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш.
Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулах уриалгыг дэвшүүлсэн” гэдгийг хэлж, энэ уриалгыг хүлээн авч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр ирсэн анхдагч аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв.
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан. Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.
“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурсан аж ахуйн нэгжүүд:
-Моносфарм ХХК
-Саусгоби сэндс ХХК
-Бороогоулд ХХК
-Платинум ланд ХХК
-Монполимет ХХК
-Грийн химистри ХХК
-Секуоиа Трейд ХХК
-Эко майн системс ХХК
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна