Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, Дашинчилэн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км/ Худгийн шавар цэвэрлэхээр орсон нэг хүн лаг шаварт шигдэж, хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны 17:15 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,
1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г энэ сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлжээ.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана