Прокурорын байгууллага энэ сарын 10-14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана