Ази тивийн 34 орны 1500 гаруй тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдсөн нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давжээ. Манай улсын баг тамирчид биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана зэрэг долоон төрөлд анх удаагаа 34 тамирчин хүч чадлаа сорилоо.
Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа амжилттай зохион байгуулахын зэрэгцээ өвлийн аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулжээ.
Манай Улс ч гэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүний нэг нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд соёлын өвөөрөө бахархах Монгол нүүдэлчин өвлийн фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Монгол Улс 2024 онд 810 мянган жуулчин хүлээн авч, салбарын нийт орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон. Энэ онд жуулчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана