ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Вирус бүр өөрийн онцлогтой. 2-оос бага насны хүүхдүүд синцитиал илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн ахмадууд энэ вируст өртөмхий.
Харин хоолой аргаж байгаа бол реновирусын хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Гэр бүлийн, ажлын байрны орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг.
Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг.
Томуугийн А хүрээний H1N вирусын халдвар авбал хоолой өвдөнө, удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хүндрэх эрсдэлтэй.
Амны хаалтаа байнга зүүгээрэй. Энэ нь халдвараас гадна тоосжилтоос хамгаална.
Энэ жилийн Цагаан сарын баяр болоход 14 хоног үлдлээ. Баярын бэлтгэл эхэлж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Эдгээр газрууд руу явахдаа амны хаалт зүүгээрэй.
Цэцэрлэг, сургуулиуд, албан байгууллагууд хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй" гэв.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана