Энэ сарын 07-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын гадна иргэн О-г алхаж явахад нохой дайрч хурууг нь тас хазсан гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага нохойнуудад зохих хамгаалалт зүүлгээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөн нохойд хазуулж гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.19-р зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулжээ.
Нохой нь бусдын биед халдаж хүндэвтэр, хүнд хохирол учруулах, улмаар бусдын амь насанд хохирол учруулсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.15-д зааснаар нохойны эзэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг.
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна