эхлээд сайхан, өгөөжтэй сонсогддог энэ эрдэнэсийн багахаан авдрыг ёстой яаж тонодгийг яруу тодоор үзүүлсэн хар түүх XXI зуунд тэр тусмаа Монголчуудын хувьд дэлхийн чихийг дэлдийлгэсэн бараан үйл явдал болсон.
Жирийн ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан энэ үйлдлийн гол дүрд томчууд, баячууд, улстөр бизнесийн салбарт нөлөө бүхий этгээдүүд тоглосон нь олны анхаарлыг тэгтлээ татсан хэрэг.
Тэгвэл эл хэргийг шалгаж эхэлснээс хойш нийт 220 орчим суралцагчийн 1.2 сая ам.доллар буюу 4.2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ.
Энэ мэдээллийг сонсоод уг нь бол борчууд алга таших ёстой юм шиг байгаа юм. Улс орны эдийн засаг хаа хаанаа хүнд байгаа энэ цаг үед үнэхээр сайхан мэдээ ч ЗАВШИГДСАН 230 тэрбум төгрөгийн ердөө 4 тэрбум нь эргэж төлөгдсөн. Чамлахаар чанга атга гэдэг ч үнэхээр чамлалттай байгааг нуух юун.
Учир нь Боловсролын зээлийн санг цөлмөсөн хэргийг даруй шийдэж болно, чадна гэж олны зүгээс хардаг нь буух эзэн буцах хаяг нь тов тодорхой учраас тэр.
Товчхондоо бол зээлийн сангуудыг яам тамгын газрууд чиглэл чиглэлээрээ харьяалдаг ч “Чонын ам”-нд байгаагаас ялгаагүй авсан эзэд нь бар мэт байдаг учраас хэрэг удаашралтай байгаа нь ч нууц биш. Гэхдээ энэ өгүүлбэрээр мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг харлуулах гэсэнгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
Бид ЖДҮДС, ХААДС, БЗС, ЭМДС гээд олон сангууд байгаа. Тэгвэл дараагийн удаа ЭМДС-гаар нэг шагайгаад үзэх хэрэгтэй гэдгийг олны зүгээс олон ч удаа хэлж байгааг анхаарахад бас гэмгүй л юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна