Алексей Навальны 47насандаа шоронд нас баржээ

Moderator
2024/02/17

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальны Арктикийн Ик-3 шоронд нас баржээ.
Алексей Навальны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч Путины эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлэгч гэдэг.

Түүнийг арванхоёрдугаар сард Москвагийн шоронгоос Арктикийн Ик-3 шорон руу шилжүүлсэн байжээ.

Мөн албаныхан түүний гэнэтийн үхлийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Навальный өнгөрсөн оны наймдугаар сард 19 жилийн хорих ял авсан. Хоригдсоноос хойш дөрвөн сарын дараа түүний хуульчид Навальнытай холбоо барьж чадахгүй байна гэж мэдэгдэж байв. 20 өдөр сураггүй байсны эцэст тэр Харп дахь Ик-3 шоронд байгаа нь тодорхой болсон. Энэ нь Москвагийн зүүн хойд зүгт 1900 км зайд байдаг бөгөөд аюулгүй шорон гэгддэг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна