Орон сууцны хорооллуудын айл өрхүүд он гарсны дараагаас эхлээд хэрэглээний ус, дулааны үнэ огцом нэмэгдсэн талаар баахан гомдоллож байснаа “Тогоо таслуулж, халаалтгүй, усгүй болж байхаар төлөхөөс дөө...” гэж хувь тавилантайгаа эвлэрч ихэнх нь “Сар шинээр өргүй оръё” хэмээн төлбөрөө төлцгөөсөн.
Гэтэл бас нэг хэл ам гарч эхэллээ. Энэ талаар сураг сонсвол 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хогны хураамж 8000 төгрөг болсон гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлж байв. Гэхдээ энэ удаад гэр хорооллын айл өрхүүдийн хогны мөнгө ингэж нэмэгдсэн бөгөөд цаашид орон сууцны айл өрхүүдийнх ч бас нэмэгдэх гэнэ.
Хог хаягдлаа ангилж, ялгах аргад дорвитойхон сургаагүй хэр нь бүдүүн тоймоор “Хогоо замбараагүй асгаж, хаяж байна...” гэх зэргээр хог хаягдлын хураамжийг ийнхүү нэмж буй бол өрөөсгөл ойлголт.
Эхлээд хогтой биш хүнийхээ сэтгэхүйд боломжийн мэдлэг хийчхээд дараа нь мөнгө төгрөгөө нэмэх талаас нь ярьсан бол зөв цэгцтэй ажил болох байлаа.
Тэгээд ч хогны мөнгийг нэмлээ нэмлээ гээд хог хаях нь багасахгүй, харин ч бүр их хог гаргаж, хаяж мэдэх л юм.
Хамгийн сүүлийн үеийн статистикаар бол хийт хогч хаягдлын 60 гаруй хувийг айл өрх гаргадаг, энэ нь ихэвчлэн хүнсний хогч хаягдал байдаг гэдэг. Тэгвэл айл өрхийн хүнсний хаягдлыг хэрхэн багасгаж болох талаар НҮБ-аас зөвлөмж хүртэл гаргасан байдаг шүү дээ. Ядаж л эдгээр зөвлөмжийг ард иргэддээ хүргэж хэрхэн яаж хэрэгжүүлж байгааг нь харж болох л байв.
Уг зөвлөмжид дурдсан
Зөвхөн хэрэгцээтэй хүнсээ худалдаж авах
Хоолоо хэрэгцээнээсээ хэтрүүлэхгүй тохиромжтой хэмжээгээр бэлтгэх
Бэлтгэсэн илүүдэл хоолоо хөлдөөх, дараа нь өөр хоол хийхдээ ашиглах
Хүнсний хог хаягдлаа бордоо болгох
Усгүйгээр ямар ч хүнсийг үйлдвэрлэх боломжгүй тул усаа гамнах
Илүү хоол хүнсээ бусадтай хуваалцах зэрэг зөвлөмжүүдээс эхлээд иргэдэд мэдлэг түгээж яагаад болохгүй гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна