Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахлагч бүрэлдэхүүний дэд чуулган”-ыг өнөөдөр (2024.02.07) зохион байгуулж байна.
Байгууллагын хэмжээнд ахлагч бүрэлдэхүүнийхээ цалингийн зэрэглэл, шатлалыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгойлон анхаарч, 2023 онд үе шаттай ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Цаашид ахлагчийн манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэх, нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээрх ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн ахлагч Н.Баасан батлан хамгаалах салбарын ахлагч бүрэлдэхүүний үйл ажиллагаа, тэдэнд чиглэсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.
Тус дэд чуулганд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээн дэх нийт ахлагч бие бүрэлдэхүүн оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна