Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах зорилгоор ногоон эрчим хүчний эрэлд гарч байна. Харин шийдэл нь яах аргагүй цөмийн эрчим хүч юм. Иймд сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ханш өсч буй гол түүхий эд бол уран юм.
Тодруулж хэлэхэд ураны үнэ сүүлийн 5 жилд 2.6 дахин нэмэгдэж 1 фунт нь 69 ам.долларт хүрээд байна.
Манай улс ч ураны эрэлтийн энэ үед нөөц баялгийнхаа ид шидийг гаргаж, энэ салбараа эргэлтэнд оруулахаа мартаагүй. Тиймдээ ч нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилттэй уран олборлох гэрээг Францын Орана групптэй байгуулахаар ажиллаж буй. Эхний буюу анхны санхүүжилтээр гэрээ буйгуулагдвал 370 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл анхны хэлэлцээрээр бидэнд ашигтай ямар ямар заалтууд яригдав гэхээр:
Монгол Улс 10 хувийн давуу эрхтэй алтан хувьцаа эзэмшинэ Уран зэх зээлийн үнээс хамаарч 19 хүртэлх хувиар АМНАТ авна.
Нөгөө талаар байгальд орчин сөрөг нөлөөгүй, дэлхийн жишиг болсон ГДУО буюу газар дор уусган олборлох аргаар байгалийн ураныг олборлоно хэмээн төслийн багийнхан танилцуулж байсан юм.
Түүнчлэн Бадрах Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард манай сайтад өгсөн ярилцлагдаа энэ төсөл цаашид Монгол Улсад ураны салбар хөгжих үндсийг тавиад зогсохгүй, гадны компаниуд монголын ураны салбарт ажиллахад өндөр босго, стандартыг давах шаардлагатай болж байгааг онцолж байсан юм.
Цаашлаад эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн, хоёр хөршөөсөө хараат манай улс дээрх төсөлтэй холбогдуулан АЦС гэх нэрийг нь сонссон ч барааг нь үзээгүй томоохон бүтээн байгуулалтын талаар ярихаар зэхэж буйг уншигч та бүхэн мэдэх бизээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
Сэтгэгдэл бичигдээгүй байна