Автобусны буудлууд дээх дүр зургийг өглөө, оройд харахад “Өөрийн эрхгүй яана даа” гэж бодогддог. Заримдаа бүр тэр дүр зургийг хармааргүй, болдогсон бол хажуугаар нь өнгөрөхгүй юмсан гэж бодогддог.
Хамгийн нүд халтирч, зүрх зүсмээр дүр зураг нь багачуудаа тэвэрсэн аав ээж. Аав ээждээ тэврүүлсэн нялх үрс нь даарсан, бээрсэн жижигхээн гараа түргэн түргэн савчих нь “Намайг авчхаач дээ, би даараад байна. Гуйж байна ш дээ...” гэж буй мэт санагддаг учир үнэхээр өр өвддөг.
Харин энэ эмгэнэлтэй гэмээр зураглалыг хэзээ, хэн, хэрхэн арилгах бол гэдгийг хэн ч хэлж таашгүй. Мөн автобус хүлээсээр хүүхдийн хөл, чих хайрагдсан тохиолдолд хэн харуицлага хүлээдэггүй нь тоогүй.
Яг үнэндээ бол автобусны маршрутыг зохицуулж, тооцоолж тодорхойлдог нөхдөд энэ хариуцлагыг хүлээлгэмээр байгаа юм. Яагаад гэвэл үнэхээр ХУВААРИЛАЛТ нь ШОГ байдаг.
Шугамын давхцал байлгүй л яахав гэхдээ арай хэтэрхий давхцал бий болгож, ар иргэдийг хохироож байна гээд хэлчихэд нэг их дэгстсэн болохгүй биз.
Ганцхан жишээ дурдахад Төв номын сангийн буудлын эсрэг буюу Скайтелийн буудалд зогсож байгаад “Мишээл экспо-3, 4 дүгээр хороолол гэсэн автосбусыг 13,14 орчим болгоод алдчихаж байхад “Яармаг”, “Нисэх”, “Буянт-Ухаа” чиглэлийн автобус 2-3 удаа л ирж байх жишээтэй.
Мөн Бэлх, Сэлх тийш явдаг автобусанд Санктпетербургийн буудлаас сууж чадалгүй хоцорчихвол 1 цаг 30 минут хүлээх нь юу ч бишийн зэрэгцээ 20:00 цагаас хойш бол хэд гурваараа нийлээд такси л барихгүй бол тэр зүгт автобусанд сууж гэртээ харих тухай бодох ч хэрэгүй...
Энэ мэтээр нийтийн тээврийн автобус эрэлттэй байгаа ч байгаа хэдийгээ олигтойхон хуваарилчихгүй байгаа нь Нийтмийн тээврийнхний ажил үйлчилгээ ямар байгааг харуулж буй юм.
Нөгөөтэйгүүр асуудлыг шийдэж чадахгүй, салбараа удирдаж чадахгүй, салбарынхаа ажлыг 10 хуруу шигээ мэддэггүй нөхдөөр “Нийтийн тээврийг дүүргэсэн” учраас өнөөдөр ийм байдалд хүрч, хөхөө өвөл эхлээгүй байхад хүүхэд багачуудын гар хуруу хайрагдаад эхэлчхэж. Одоо тэгээд яах уу...?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
59.153.112.85
Энэ салбар үхэж байгаа. Хувийн хэвшилд нэг нэг маршрут хариуцуулаад өгчих, тэгвэл Төр, Тэнүүн огоо 2-оос дээр зохицуулалт хийнэ
Хариулах66.181.188.204
Дэлгэрсайхан гуай! Хүмүүсийг нийтийн тээврээр зорч гээд байсан хаа бна тэр автобус чинь! Та тэнгэр дээр амьдардаг хүн мэдэхгүй ш дээ! Ямар ч төлөвлөлт мэдлэг чадвар хяналт шалгалт бхгүй! Дампуурсан улс шүү
Хариулах66.181.189.194
ажлаа мэддэг хүн байхгүй, нэг л их компетор шагайгасан ажил ихтэй цалингаа голсон хүмүүстэй болсон доо.зарим шугамыхан нь нэг талдаа гарчихаад нөгөө тал нь байхгүй зохицуулах хүн байхгүй
Хариулах66.181.180.149
yu ch yriad baiga ergvv pizda ve tsalinga goldog eder