Гурван өдрийн дотор 213 хүн хальтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртжээ

Moderator
2023/11/10

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 03-наас 10-ныөдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүнГэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 07-ны өдөр 39, 08-ны өдөр 86 байсан бол, 09-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн энэ сарын 03-наас 10-ны хооронд осголт, хөлдөлтийн шалтгаант тохиолдол нийт 18байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна