Өмнөговь аймаг дахь "Гурвансайхан" нисэх буудал анх 1957 онд Даланзадгад суманд үүсгэн байгуулагдаж байжээ. 2007 оноос одоогийн аэродромд нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Үндсэн 35, гэрээт 2, нийт 37 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд захиргаа санхүү аж ахуйн хэсэг, нисэхийн хөдөлгөөний удирдлагын хэсэг, аэродром газрын үйлчилгээний хэсэг, аврах гал унтраах бүлэг, аюулгүй байдал хамгаалалтын хэсэг, холбооны хэсэг, дотоод хяналтын хэсэг гэсэн бүтцээр нислэгийн аюулгүй ажиллагааг ханган зөрчил дутагдалгүй ажиллаж байна. Өнөөдөр тус хамт олон нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, нисэх буудал болон авиа компаниуд танилцуулгаа хийлээ.

Тус өдөрлөгт аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож, ирэх жилээс баригдах олон улсын нисэх буудлын ТЭЗҮ-г гардууллаа. Мөн аймгаас ухаалаг дэлгэц шийдвэрлэж өгсөн бөгөөд үйл ажиллагаандаа ашиглах юм. Энэ үеэр авиа компаниуд азтан тодруулж Геосон ХХК нэг талдаа үнэ төлбөргүй зорчих эрх, Hunnu air бэлэг дурсгалын зүйлс гэх зэргээр шагнаж урамшууллаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
Сэтгэгдэл бичигдээгүй байна