Ардчилсан намд дотоод сонгууль ид өрнөж, аймаг дүүрэг, нийслэлийн даргад горилогчид хөлийн хурд, хөрөнгийн хэмжээ, хэдэн фракцийнхаа дунд эргэлдэж байгаа аж.
Тэдний дунд Д.Бадарсан, Т.Батцогт М.Тулгат нар Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх тухай мэдээлэл. Яах вэ, гурвуулаа л улстөрд хэдэн жил данслагдаж, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид.
Гэхдээ тогоондоо буюу АН дотроо сонгогдох магадлал хийгээд цаашдаа нийслэлийг аваад явчих чадвар нь л гишүүддээ чухал.
М.Тулгатын хувьд өмнө нь С.Эрдэнэ талаас зохион байгуулж байсан АН-ын даргын сонгуульд өрсөлдөж олон нийтэд танигдсан. Хаана л сенсаци байна, тэнд гарч очоод “БИ” баатрын дүр бүтээчихдэг нөхөр.
Нөгөө хоёрынхоо дэргэд бол улстөрд “жул”. Бас болоогүй С.Эрдэнийн гэдэг автортой. Нэг үе өөрийгөө АН-ын дарга хэмээн ихэд итгэж, сүрийг үзүүлсэн.
Харин одоо Л.Гантөмөрийг АН-ын дарга байх үед Нийслэлийг чинь тэргүүлье хэмээн зүтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл Л.Гантөмөртэй үг хэлээ ололцохгүй ч өөрсдийн фракцийн байр сууриа өөд нь татах гэсэн хувилбар бололтой.
Гэхдээ АН-ын хувьд том тойргоороо эв нэгдлээ хангаж, ойлголцож, хамтран ажиллахгүй бол сонгуулийн ойртчихсон үед “дотоодын дайсан”-аа хэт өндөр залбал эргээд задрал нь амархан явагдана гэдгийг мэддэг болчихсон гэсэн үг.
Түүний нэг өрсөлдөгч нь Д.Бадарсан. Цагтаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга явсан. Гэхдээ Л.Гантөмөрийг УИХ-ын гишүүн, сайд байх үед. Харин дараа нь Л.Гантөмөр “лааз өшиглөхөд” мань Д.Бадарсан “халзан” гэгддэг Д.Баттулгын бэрд Сүхбаатар дүүргийн Засаг даргын суудлаа өгсөн. Товчхондоо Л.Гантөмөрийн үгээр, үйлдлээ гүйцэтгэдэг. Тэгэхээр Л.Гантөмөр ганцаараа АН-ын толгойд суух санаархлаа баталгаажуулах нь гэж харж болохоор байгаа юм.
Тэдэнтэй өрсөлдөх өөр нэг хүн байгаа нь Д.Батцогт. Мань хүний хувьд АН-ын өмнөх удирдлагуудтай таарамжгүй харилцаатай гэдэг байсан. Яах вэ, болохгүй, бүтэхгүйг нь шулуухан хэлчихдэг болохоор нам дотроо намнуулчихдаг байсан үе бий. Яагаав, С.Эрдэнэ АН-ын толгойд сууж байх үедээ өөрийнх нь бурууг хэлсэн хүмүүсийг хөөдөг зуршилтай байсан даа. Тэр жил АН-ын ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуульд БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, Д.Батцогт нар нэр дэвшин өрсөлдөхөд нь намаасаа хөөчихсөн байсан даа. Гэхдээ тэр одоо ч АН-ынх.
Дээрх хэлсэнчлэн нэр дэвшигчид бүгд НИТХ-ын төлөөлөгч. Тус бүр өөрсдийн тойрогтоо бол танигдсан хүмүүс.
Харин цаашид Нийслэлийн АН-ын дарга болбол яах бол... Бодлогын түвшинд ямар ажлууд хэрэгжүүлэх бол... Өмнөх туршлагууд нь хэр бол... АН-ын эгэл жирийн гишүүд тэдний хэнийг Нийслэлийн даргад сонгох бол...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.46.129
Batcogt shudarga namdaa ch uls orondoo heregtei zaluu.tulgat badarsan2 cunh barigchdiin shalgarsan fyr hendch hereggyi amitad
Хариулах