Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхээс Т.Мөнхбаярт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Баттулгад ЭХ-ийн 22.4-2-Т зааснаар 5 жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, Пунцагбалжирт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар 5 жилээр эрх хасаж 5 сая 400 мянган төгрөгөөр, Энхтүвшин, Бүрэнбадрах нарыг ЭХ-ийн 22.5-1-т зааснаар тус бүр 2 жилээр эрх хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Харин Жаргалсайхан, Баттулга, Пунцагбалжир нарын ЭХ -ийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө Т.Мөнхбаяр 1.3 тэрбум төлсөн, Б.Жаргалсайхан 1.3 тэрбум төлөхөөс 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
89.64.75.193
Хулгайч луйварчид нь торгуулиад өнгөрдөг болсон. Тэрбумаар нь хулгайлаад хэдхэн саяаар торгууль төлөөд ялгүй өнгөрөх нь наймаагаар бол жинхэнэ хожоотой наймаа юм биш үү
Хариулах