“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 24 сая тоннд хүрлээ. 2023 оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true холбоосоор авч танилцах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
Сэтгэгдэл бичигдээгүй байна