Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/ho... цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.
Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.181.188
Нөгөө зогсоолоо хий
Хариулах66.181.160.1
Энэ олон барилга байхад ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн ыарих чухал хүүхэд цэцэрлэгт хүрээлэндээ ая тухтай өнгрөөж байх
Хариулах