Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, ахлах зөвлөх Б.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгчид Улаанбаатар инновацын төв болон инновацын экосистемийг бүрдүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нэг жилийн өмнө старт-ап компаниудыг бодлогоор дэмжих, нийслэлийн тулгамдсан асуудлуудад технологийн шийдлүүдийг ашиглах талаар санал солилцож байсан бол өнөөдөр үр дүнтэй нь танилцлаа.
Улаанбаатар инновацын төв нь 2018 онд байгуулагдсанаас хойш нийт 83 гарааны компанийг бойжуулж үүнээс 37 нь 120 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий бие даасан компани болж, одоогийн байдлаар аялал жуулчлалын салбар дахь виртуал үйлчилгээ, такси үйлчилгээний хувилбар carpool, түгжрэлийг мэдээлэх хиймэл оюун ухаан, хүүхэд хүргэлтийн систем, төрийн үйлчилгээний ухаалаг чатбот, ерөнхий боловсролын сургуулийн виртуал хичээл, нөлөөллийн инновац /influencer innovation/ зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Цаашид хууль, эрхзүйн орчныг сайжруулж, старт-апуудад зориулсан тусгай бүс байгуулах, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр дэмжих зэргээр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос бодлогын зохицуулалтыг хийж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна