Хятадын зүүн хойд хэсгээр өнгөрөгч даваа гарагт буюу өчигдөр их хэмжээний цас орж, анхны хүчтэй цасан шуурганы улмаас сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна.
Хэйлунцзян мужийн төв Харбин хотын томоохон хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан гэж Хятадын төрийн телевиз CCTV мэдээллээ.Мөн Мөрөн болон хөрш зэргэлдээ Ляонин, Өвөрмонгол мужуудад бага сургуулиудын хичээлийг цуцалжээ.
Хэйлунжан дахь биеийн тамирын заал хэсэгчлэн нурж, гурван хүн дарагдсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.Цаг уурын төвөөс мөн хугацаанд орсон цас “түүхэн дээд түвшнээс давах” магадлалтай гэж мэдэгдсэн. Учир нь хүчтэй цасан шуурга Өвөрмонгол, Хармөрөн, Жилин, Ляонин мужуудын зарим хэсэгт үргэлжилж, зарим газарт 20 см хүрэх төлөвтэй байгаа аж.
Хятадын цаг уурын албаныхан мягмар гараг хүртэл улбар шар өнгийн түгшүүр зарласан нь дөрөв дэх шатлалын хоёр дахь түвшний өндөр үзүүлэлт юм.Ойрын өдрүүдэд Хятадын ӨМӨЗО, Жилин, Хармөрөн мужуудын өндөр хэсэгт 30 см-ээс их цас орох төлөвтэй байна. Тухайлбал, Шэньян хотод өдөртөө тэгээс бага хэмтэй байх төлөвтэй байгаа бол шөнөдөө агаарын температур жилийн туршид хэвийн хэмжээнээс 10 хэмээс доош буюу -12 хэм хүртэл буурах төлөв гарчээ.Мөн энэ долоо хоногийн сүүлчээр зүүн Хятадын ихэнх нутаг болон хөрш зэргэлдээх нутгаар Сибирээс урагш чиглэсэн их хэмжээний хүйтэн агаарын даралт дайран өнгөрх төлөвтэй байгаа бөгөөд Хятадын зүүн хойд нутгийн зарим хэсэгт шөнөдөө -20 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг мэдээллээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/
Орчуулсан Б.Гэрэлзаяа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна