Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАМЫН БҮЛГИЙНХЭЭ ХУРАЛ ДЭЭР НОЦТОЙ “МЭДЭГДЭЛ” ХИЙЖЭЭ

Moderator
2023/11/07

Гадаа гудамжинд жавар тачигнаж эхэлсэн. Харин төрийн ордон дотор улс төр халуурсан хэвээр байгаа бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болжээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Тэр үеэр зарим гишүүн “Дэмжихгүй” гэсэн эсрэг байр суурь илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бухимдсан байна. Бүлгийнхээ гишүүдэд нэлээд ширүүн үг  хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ноцтой “мэдэгдэл” хийжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Авлигачид Эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүх магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө. Ингэж боддог болчихоод байна. Энэ авлигыг айдасгүйгээр хийхэд нөлөөлсөөр ирсэн. Авлигачдад хүмүүнлэгийн байгууллага шиг удаан явлаа. Тиймээс Эрүүгийн хуулийг авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” гэсэн байна. Мөн тэр үеэр зарим гишүүнийг “...МАН-аас хөөнө” гэж хэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.162
    2023/11/09

    Дэмжиж ба

    Хариулах
  • 202.126.89.162
    2023/11/09

    Н

    Хариулах
  • 184.162.131.92
    2023/11/08

    Маш сайн байна Амжилт хусье !

    Хариулах
  • 66.181.161.231
    2023/11/07

    Амжилт эргэлт хии тойрсон авлигчдаас бүү ай өөрөө шударга бвал ард олон хүндэтгэнэ адил бол чамайг шоронд байтугай шороон доор оруулна

    Хариулах
  • 202.126.89.91
    2023/11/07

    Зөв ш дээ төр төмөр нүүрээ гаргах цаг болсон

    Хариулах
    • 202.126.89.205
      2023/11/07

      зөв

  • 66.181.178.217
    2023/11/07

    Шударга ард түмэн ЗГ-аа дэмжинэ шүү. Овжин зальтай шуналтай худлаа нам дагасан Авлигачид, хулгайчид луйварчдад эрүүгийн хатуу харицулага хүлээлгэх хэрэгтэй цаг нь болсон. 30 жил ханатлаа идлээ тэд.

    Хариулах
    • 202.126.89.205
      2023/11/07

      тиймээ,зөв

  • 103.57.92.25
    2023/11/07

    МАН-одоо л эргэлт хийхгүй бол дууссан

    Хариулах
  • 202.21.109.5
    2023/11/07

    Эрүүгийн хуулинд МАН-аас хөөнө гэсэн зүйл байдаг билүү?!

    Хариулах
    • 66.181.161.231
      2023/11/07

      Тэнэгээ намын хурал дээр ярьсан яоиа чам шиг мушгихаас өөр юм мэдэхгүй эргүү иим юмыг алгасч бай

  • 66.181.191.132
    2023/11/07

    Тэгээд үзэл бодолдоо тууштай байгаач, тэдэнд таалагдахгүй байх нь мэдээж, хийх гэсэн бол тууштай дуустал нь хийж сур

    Хариулах