Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг сонгожээ.
Тэгвэл тус Хянан шалгах түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөө, хянан шалгагч, шинжээч нарыг шинэчлэн баталсан бөгөөд иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм байна. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нийгмийн сүлжээндээ "Иргэн Та “Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг sonsgol.mn хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд оруулах боломжтой. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна