Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарчээ.

Тус 100 айлын цагаан байрнуудыг 1947 онд барьсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт анх 2009 онд гарсан байдаг. Тухайн үед “Гэзэгийн худаг” компани иргэдтэй хоёр талт гэрээ хийсэн боловч төсөл амжилтгүй болж, айлууд гэр оронгүй болж, хохирчээ. Хохирсон иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорац ХК нь түрээсийн орон сууцаар хангасан байна.
Хот байгуулалт, хөгжлийн газраас тус байрнуудыг нурааж, шинээр барилга барихаар 2018 оноос хойш 21 удаа тендер зарласан нэг ч компани материал ирүүлээгүй. Иймээс 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпорац ХК-д шилжүүлжээ.

Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-352 өрх буюу 1,400 орчим иргэн орох оронгүй, амьдрах орчин нөхцөл хүнд, хотын төвд хэрнээ гаднаа 00-той, халуун усгүй 14 жил амьдарсан.
Манай зүгээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай олон удаа уулзаж, мэдээлэл солилцон, төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласан. Үүний дүнд төслийг “Мөнх ариун булаг” ХХК хэрэгжүүлэхээр боллоо.
Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийг түрээсийн сууцаар хангах үүргийг Нийслэлийн орон сууцны корпорац ХК хүлээж байна.
Эхний 18 сард нэг болон гуравдугаар байрыг ашиглалтад оруулна

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна