Цагаан даваанд осол гаргасан жолоочид таван жилийн хорих ял оноожээ

Moderator
2023/11/02

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бэлтгэсэн тоймыг хүргэе.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр; 

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв. 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.40
    Өчигдөр

    Гайтай хүүр

    Хариулах
  • 202.55.188.125
    Өчигдөр

    5 жилийн ялыг чөлөөлчихөв үү.ойлносо

    Хариулах
  • 66.181.179.81
    Өчигдөр

    Yg hajuudn baisan hvmvvs n oopsdo tegeed ygd medvvleg ogoogvi baigaa na hvn chin brg 1km shaahuu gazar mashinuudin urdaas gvij sanuulsaar baital vl oshoon ywsn hvmvvsn buruu shdee ene hvn ingeed ungaagvi bol ene hvnees ilvv hvn amini hohirol ucirah baisan tgeleech na oslin chin duudlgig ogsob hvnn bi bn

    Хариулах
    • 66.181.161.15
      2023/11/07

      Harin tiin

    • 202.55.188.119
      2023/11/06

      Тийншдээ аймар шийдвэр гаргана.

    • 202.9.40.195
      4 цагийн өмнө

      Сайн хүнмюм аа. Хүний төлөө энэ хүнд санаа зовж ингэж коммент бичиж шаардлага тавьж байна. Хүмүүс их муухай болсон цаг үе юм даа.

    • 202.126.90.61
      15 цагийн өмнө

      Үнэ хэлж бна машин их байсан амжин гэж зүтгэсэнээс болж олон хүн бэртсэн

  • 66.181.161.91
    Өчигдөр

    Энэ ганц жолоочын буруу биш хувь хүнүүсийн буруу зориуд тэнэг хүмүүсээс болж ял авсан бна

    Хариулах
  • 66.181.178.169
    Өчигдөр

    Хөөрхий настай хүн бсан анхааруулсаар бтал зүтгэсээр бгаад осолд орсон гэдэг үнэн шүү.нэг гэр бүл хүмүүс өнгөрсөн маш харамсалтай өр өвдөм хэрэг бсан

    Хариулах
  • 103.111.68.3
    2023/11/03

    Хөөрхий дөө Машин нь онхолдоод бинзин асгарсан байнаа гээд орилж гүйгээд жолооч нарт анхааруулсаар байтал зүтгэсээр байгаад өөрсдийнхөө амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж өөрсдийгөөө ч хүнийг ч баллаад хаясан байна даа. яах ч байсын бол доо

    Хариулах
    • 202.9.46.230
      Өчигдөр

      Harin tiimee teneguud

  • 202.126.88.151
    2023/11/03

    Хуцах юм аа

    Хариулах