УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг “Түгжрэл бууруулах сайд”-аар томилсон. Тэрбээр энэ албан тушаалдаа дуртай нь аргагүй байгаа учраас төлөвлөж буй зүйл ч бий л байх.
Гэхдээ “Үнэн худал хоёрын хооронд алд дэлэм зөрөө бий...” гэх энэ хэдэн үгийг түүнд бүр даймаар, зориуд чихэнд нь хашхирч хэлмээр байгаа юм. Яагаад гэж үү...? Яагаад гэвэл тэрбээр “Төлбөртэй бүс тогтоох асуудлыг иргэдийн 70 гаруй хувь нь дэмжиж байгаа...” гэж хээв нэг хэлж буй нь ард иргэдээ гүжирдэж буйн нэг хэлбэр юм.
“Хэзээ хийсэн, ямар судалгаагаар ийм өндөр хувьтай гарсан юм бол” гэж зарим нь бодож буй ч биз. Тэгвэл үнэндээ тэрбээр Хотын МЭЭРИЙГ дуурайгаад ёстой залсан нь тэр.Сошиал орчинтой огт харьцдаггүй, Фэйсбүүк, чат, жиргээ энэ тэрийг огтоос хэрэглэдэггүй, гэж өөрийгөө тодорхойлсон тэр ямар юмных нь судалгаа, тандалт энэ тэрийг хийж чадаа аж дээ. Тэгээд ч бүтэх бүтэхгүй асуудлаа ч сайн ялгаж салгаж ойлгохгүй энэ нөхөр хотын түгжрэлийг арилгах нь юу л бол. Ядаж л өөрөө тархиныхаа түгжрэлийг арилгачих хэмжээний байж гэмээнэ “ИХ ХОТЫН ТҮГЖРЭЛ”-ийг бууруулна биз дээ.
Товчхондоо бол МАН-ын энэ сонголт нүдээ олоогүй ёстой л НАЙГҮЙ БУРУУ сонголт гэж ард иргэд харин 70 гаруй хувьтай хэлж байна. Тэгээд ч хотын төв рүү орж ирж төлбөр төлснөөрөө түгжрэл багасна гэж бодоод байгаа Б.Дэлгэрсайхан мэтийн ГАЦААТАЙ нөхдөд “Хотын амьдралыг гадагш нь тэлээд өгвөл гацаа, тэг зогсолт аяндаа саармагжина” гэдгийг яаж ойлгуулъя даа, байз...
Тэрбээр өмнө нь ч бас “Офшорыг мангас шиг ойлгоод байвал Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү” гэж олны уур бухимдлыг оройд нь хүргэх дөхөж л байв!!!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.88.67
Дэлгэрсайханы "төлбөртэй бүс тогтоох асууудлыг иргэдийн 70 гаруй хувь нь дэмжиж байна" гэж хэлж байгаа нь Ж Сүхбаатарын бурхан болоочдыг хөдөөлүүлэх цуваа ,гэр хорооллоос эм авхаар хот руу орж байгаа машинууд түгжрэлийн эх үүсвэр болж байна гэж мэдэгдэж байсантай адил ойлгогдож байна.Иймл тархины түгжрэлтэй хүмүүс САЙД болох юм.
Хариулах66.181.185.109
Энэ хөдөөнии нусгай нутгаа янзал энд чадах юм чамд байхгүй..Бас түгжрэл гэж дэмиирээд байгаа халтар цүнх баригч дураараа солиорчих юмаа нусаа олигтойхон цэвэрлэж чадахгүй мангарууд
Хариулах