Одоогоос хэдэн сарын өмнө буюу наймдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зайсанд байгаа газрууд бүгдээрээ отог шүү дээ. Анхны захирамж нь жуулчдад зориулсан отоглох цэг байгуулахаар гарсан байдаг. Гэтэл байшин хороолол барьчихсан. Одоо энэ асуудлыг шийдэх цаг болсон” хэмээн мэдэгдэж байв.
Гэтэл тэд юун шийдэх манатай одоо бүр өнөөх хууль зөрчсөн “Отог” нэртэй хаусууддаа зориулж улсын төсвөөс найман тэрбум төгрөгөөр усан хангамжийг нь шийдэж өгөхөөр болчхож. Энэ талаар төсвийн төсөлд, Барилга хот байгуулалтын сайдын багцад тусгажээ. “Отог” нэртэй орон сууцуудыг төвлөрсөн усан хангамжтай болгох ажлыг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд дахиад 2024 онд төсвөөс хөрөнгө мөнгө гаргахаар суулгасан гэсэн үг.
Яагаад хууль зөрчсөн хувийн аж ахуйн нэгжүүдээ дэмжээд, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дулаан, ус зэргийг нь татвар төлөгчдийн мөнгөөр “дөхүүлж, ойртуулж” өгөөд байна вэ.Зүй нь бол Дархан цаазтай газрыг цементэн ширэнгэ болгосон хүмүүст хариуцлага тооцох ёстой атал өмнө хэлсэн үгнээсээ буцаж, өөд нь татах гээд байгаа тань зүй ёсны үйлдэл мөн үү.
Өдгөө Зайсангийн аманд 1077 иргэн хуулийн этгээд газар эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тэдгээрт үе үеийн БОАЖ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нар газар эзэмших захирамж үйлдэн, газар олгосон нь Дархан цаазтай газар барилга барих эрх өгсөнтэй дүйж буй. Тийм байтал Ерөнхий сайд та, амласнаа мартаж, ахиад Зайсанг ширэнгэ болгосон хүмүүсээ дэмжих хэрэг үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна