ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХАВДРЫН ХИМИ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Moderator
2023/11/01

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Өмнөговьчууд” зорилтын хүрээнд орон нутагтаа хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Хавдрын хими эмчилгээний хэсэг”-ийг байгууллаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын засвар, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эм зүйчийг богино болон урт хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлж ажилласны үр дүнд өнөөдөр хавдрын хими эмчилгээг орон нутагт эхлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна