Сайжруулсан шахмал түлш түлж эхлэхдээ ард иргэд “Утаа бас ч гэж жаахан шингэрч байна шүү... За тэгээд утаа багасч байвал өвөөгөөс, ааваас өвлөж ирсэн зуух, пийшин ч яамай, яамай...” гэж төр засгийнхаа хийж байгаа ажлыг дэмжсэн.
Гэтэл тэрхүү сайжруулсан түлш маань бараг 5 жилийн турш ёстой л муудсаар сүүлдээ “Муужруулдаг түлш” гэх нэртэй болчхоод байна. Арга ч үгүй юм уу даа, чанар нь жилээс жилд буурч, хотын утаа нэмэгдэх болсон нь энгийн нүдээр харагдаж байгаа юм чинь.
Сайжруулсан түлшний чанар муудах хэрээр албан тушаалтнууд ч учраа олдохоо байж өвөр хоорондоо жийлцэж “Мидлинг бол хоцрогдсон, улиг болсон..." гэх зэргээр олны цөсийг хөөргөсөн удаатай.
Гэтэл юу гэнэ вэ. Одоо бүр барилгын замаскны үйлдвэрийн түүхий эдээр барьцалдуулагч материал хийж, түүнд зориулсан тендер хүртэл зарласан нь үнэндээ барьцалдуулах материалын сонгон шалгаруулалт биш барилгын материалын тендер болчхоод байгааг мэргэжилтнүүд онцолж, халаглаж байна.
Өвөл хаяанд ирчхээд хаалга тогшиж байгаа үед ийнхүү сайжруулсан түлшээ яах ийх тухай, барьцалдуулагч сайн байхгүй бол шаталтад муугаар нөлөөлнө гээд яриад сууж байгаа нь үнэндээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн ажилд түн тавьчхаж байгаа юм.
Хэдийгээр утааны ялгарал 2 дахин буурсан ч сайжруулсан шахмал түлшний хүхрийн агууламжийг барьцалдуулагчаар бууруулдаг гэдгийг өдий болтол мэдээгүй баймааргүй юм, эрхэм сайд.
Уг нь тэрбээр сайдын суудалд очихдоо “Энэ бол улс төрийн албан тушаал, би хийчхэж өлхөөн дөнгөнө. Өмнө нь ч бас сайдаар ажиллаж байсан туршлага бий шүү. Тэгээд ч би чинь физик ч хүн шаталт, уналтын хууль энэ тэрийг бол ёстой л нэг мэднэ ш дээ...” гэж сайрхаж байв.
Гэтэл одоо байж байгаа царай нь энэ... Тэгсэн хэр нь үхэх хүн ханьсаг гэгчээр “Мидлинг л болохгүй байна... Энэ чинь үеэ өнгөрөөсөн хуучин зууны үеийн юм...” гэж ард иргэдийн сэтгэл санаагаар наадсан. Арга ядахдаа аавынхаа сахлыг маажив гэгчээр Дархан, Багануур, Яармаг орчмын ард иргэд дээр туршилт хийх гэж чичирсэн ч хотын шинэ МЭЭРИЙН хоригт ороод одоо усанд хаясан чулуу шиг таг чиг болчихлоо.
Одоо тэгээд яах уу, бүгдээрээ... Арга чарга юу сан билээ...?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.237
tolgoi ovdood uhlee niiteeer ni zaavl ene t 1, 1 eer ni oorsdooor hordulaah hereg bga u. bhda ene teneg MAHgaruudiig ogtsruulya
Хариулах