Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувь нь хамрагдаад байна.
Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт энэ сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Булган, Зэрэг, Мянгад сумдад ажиллаж, орон нутагт хийгдэж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын баг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг газар дээр нь хийж ажиллаж байна.
Явуулын багт Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, сувилагч, техникч нар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар 14 сумын 3500 гаруй иргэнд үзлэг, шинжилгээ, оношлогоог хийгээд байна.
Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулсан нь сайшаалтай байгааг онцолсон юм.
Тус төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг Говь-Алтай аймгийн 17 суманд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна