Улаанбаатар хотод 720 мянган авто машин байгаагийн дээр жилдээ дунджаар 50 мянгаар нэмэгддэг. Энэ хурдаараа явах юм бол хэдхэн жилийн дотор 1 сая авто машинтай болно гэж тооцоолж буй учраас импортын машиныг хязгаарлах бодлого барьж ажиллахаар шийдсэн гэдгээ хотын шинэ МЭЭР хэлэв.
Уг нь замын түгжрэлийг бууруулах олон арга хэрэгслийн нэг гэлээ ч нүдээ олоогүй, хөрсөн дээр буугаагүй ийм бодлого шийдвэр нь эсэргүүцэлтэй тулж мэдэхээр болоод явчихлаа.
Хүний эрхийг зөрчсөн тун ч бүдүүлэг үйлдэл гэдгийг ёстой хаана л бол хаана ярьж бухимдаж байна. Тэр тусмаа автомашин борлуулж амь амьдралаа залгуулж явдаг наймаачид маш их бачуурч байна. Тэдгээр наймаачдын ард олон ам ангалзаж, олон өрх бүлийн амьдрал өрнөж байгаа учраас бачуурах ч багадах биз.
Нөгөөтэйгүүр иргэн Дорж импортоор машин оруулж ирж болохгүй, иргэн Дулмаа худалдан авалт хийж болохгүй болж байгаа ньхүчирхийллийн шинж агуулж байгааг юмны учир ойлгохтойгоо болсон балчир хүүхэд ч мэдэрчхэж. Тийм дээ ч тэд “Ааваа, одоо тэгээд машин оруулж ирж болохгүй болохоор манай амьдрал сүйрэх үү, бид нар өлсөх үү, манайх эргээд ядуу болох уу, өвдөхөөрөө эмнэлэгт үзүүлж чадахгүй болох уу, эмээгийн эмийг авч өгч чадахгүй болох уу...” гэх зэргээр олон зүйлийг асууж байгаа нь өчүүхэн бяцхан зүрх нь ирээдүйд болох хэцүүг мэдэрсний тод жишээ. Эндээс харахад нэг төрлийн хүчирхийлэл үйлдэгдэх гэж буй мэт нэг л тийм мэдрэмж төрж буйг нуух юун. Товчхондоо бол хааж боосон аливаа зүйл эцэстээ сад тавьдаг нь жам юм хойно. Тэгээд ч нийслэлийнхнийг мухар гудамжнаас нь гаргая гэвэл хотын 2 тал руу тэлж, төвд шамбааралдаж байгаа яам, тамгын газруудаа тийш нь залчихвал хар аяндаа л түгжрэл буурч хотын бөөгнөрөл ч шингэрнэ. Автомашин импортоор оруулж ирдэг наймаачдын амьдрал ч байдгаараа л байж, баочир хүүхдүүд нь ч идэх талхтайгаа байна шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.186.19
Хөөрхий энэ сайтын байж байгаа Монголын төрийн ой санамж хоёр агаар нэгэн буй, ой гутмаар юм
Хариулах