УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч ирэх сарын 13 хүртэл хойшлогдсон. Тодруулбал, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт товлон зарласан боловч өмгөөлөгч Г.Наранбаатар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11.30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүх хурлын дараа Б.Ганхуягийн ар гэрийнхэн "Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж алга. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаагүй. 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Даралт нь 80 хүртэл буурч, бөөлжиж, хордлогод орсон. Шүүх, прокуроруудад ар гэрийн зүгээс удаа дараа эрүүл мэндийн асуудлаар хүсэлт гаргасан. Өдий хүртэл хайхрахгүй байна. Өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байна. Хөл гараар нь битүү эдээ бээр яр шарх гарчихсан. Энэ зөвхөн хөлний хэсэг. Хурууны хумснууд бүгд хөхөрсөн, хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байна. Д.Ганхуяг эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсан. Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. Ямар хороор энэ хүнийг хордуулчихав. Ар гэрийнхэн бид бүгд хоригдсон. Ерөөсөө эргэлт оруулдаггүй байсан. Бидэнд Д.Ганхуягийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхгүй байна. Энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна. Бид худ ураг, хамаатан саднаараа 11 дэх сардаа шалгуулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.191.56
hirdulad alchihbii MAHgar uud am hamhih gd
Хариулах66.181.187.125
Хоригдсон биш бүр өнгө ороод таргалчихсан бна ш дээ.
Хариулах66.181.178.35
Тосонд умбаж торгонд боолгож ардын зовлон дээр жаргалаа эдэлж байхдаа ар гэрийнх нь хулгайч нөхөртөө анхааруулж байхгүй яасан юм. Үйлийн үр гэж байдаг. Нүгэл хаалга андуурдаггүй гэдэг. Буруугүй юм бол буруутайг нь илчлээч. Аминдаа хайртайл л юм бол, ар гэр авгай хүүхэдээ боддог л юм бол хам хулгайч нараа илчлээч.
Хариулах66.181.178.35
Улсынхаа эсрэг ажиллаж хөрөнгө мөнгө цусалж гэм буруу нь тогтоогдсон бол залхаан цээрлүүлэх л ёстой.
Хариулах