​Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

Moderator
2023/10/30

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
  • Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
  • Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
  • Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.254.123.122
    20 цагийн өмнө

    Ёстой үнэн шүү

    Хариулах
  • 66.181.184.124
    Өчигдөр

    Улаанбаатар их дэлгүүр VS 2-р төрөх эмнэлгийн барилгын асуудлыг шалгаад яаралтай шийдэхгүй бол 64 жилийн түүхтэй барилга нь бараг нурлаа!!! Эх хүүхдэд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байнаа,

    Хариулах
  • 66.181.164.35
    2023/10/31

    2-р төрөх эмнэлгийн газраас хувьд олгосон хүмүүсийг шалгуулмаар байнаа. Барилгын ажлыг хэвийн явуулж эх хүүхдийн төлөө дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байна.

    Хариулах
  • 112.72.6.174
    2023/10/30

    ashgui dee Bayambadorj darga geel baigaa duuuuuuuuuuuu

    Хариулах