​Хотын дарга аа, нийслэлчүүдийг нийтээр нь дарамтлахаа больж үз

Moderator
2023/10/30

ХЗДХ-ийн сайдын ажлаа өгч Хотын дарга болсон Х.Нямбаатар “Төлбөртэй бүс тогтоох бэлтгэлээ хангаж байна. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл иргэд машинтай зорчихдоо төлбөр төлдөг болно” гэсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж орхилоо.
Тэр үүнийгээ түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэмээн тайлбарлаж байгаа юм.
Хэдэн жилийн өмнө “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү “Шатахууны үнэ 5000 хүрчихвэл гудмаар ганцаараа машинтай явах юмсан” гэж цахимд бичээд жинхэнэ буллидуулна гээч болсон.
Харин одоо Хотын дарга Х.Нямбаатар шатахууны үнэ бус төлбөртэй бүс, авто машины импортыг “боомилох” зэргээр боомилох юм гэнэ.
Мэдээж хэн ч түгжрэхийг хүсэхгүй.
Гэхдээ өнөөдрийн түгжрэлийг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн Хотын үе, үеийн дарга нар болон нийтийн тээврийн парк шинэчлэлийг үгүй хийсэн намынхаа хүмүүст эхлээд хариуцлага тооцчих.
Тэгж гэмээнэ иргэд үүргээ биелүүлэх боломж бүрдэх биз.
Байнга гадаадын жишээг иш татаж, монголчуудыг тэдэнтэй хөл нийлүүлэх шаардлагатай гэж “том” дуугармаар байгаа бол хотын стандартыг алдагдуулсан, иргэдийн төлсөн татвараар гараа угаасан намынхаа албан тушаалтнуудаас төсвөөс хулгайлсан хөрөнгийг нь буцаагаад гаргуулчих.
Нэгэнт бүхнийг нэг түвшнээс эхлүүлж чадахгүй ч энгийн иргэд илүү төлж, хоригт орж, эрх мэдэлтнүүд үүрэг хүлээхгүй, хариуцлагаас мултардаг байдлаа халчих.
Тэр цагт дараагийн алхмаа буюу төлбөртэй бүсийнхээ тухай ярь.


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.143
    2023/10/31

    Нямбаатараа хөрсөн дээрээ бууж амьдарь эхлээд бүх захыг хотоос гарна дараа нь дээд сургууль тэгээд дараагын алхмаа хий за

    Хариулах
  • 66.181.183.140
    2023/10/31

    Би хотын төвд амьдардаг гэртээ очих гэрээс гарахдаа чамд мөнгө төлөх болж бна яасан хуцдаг хошного вэ чи бага хуцаарай миний хотоос зайл чамайг л лав би сонгоогүй юу гэж хуцаад байгаан

    Хариулах
  • 103.212.119.102
    2023/10/30

    Эхлээд автобус буюу нийтийн тээврээ хүн суухаар хүлээгдэхгүй явхаар болгочихоо дараа нь төлбөртэй замаа ярь ядаж ногоон улаан шар автобусны хулгайгаа эхлээд шийд!!!!!

    Хариулах
  • 66.181.160.40
    2023/10/30

    Хотын төвөөр л түгжрэл болоод бгаа юм уу хотынхоо төвөөр явхаар мөнгө төлдөг улс дэлхий дээр 1цхан монгол болхоно бна шүү нямбаатараа

    Хариулах
  • 202.126.90.156
    2023/10/30

    Гурвалжингийн гүүр, 10 хороолол, 1-р хороолол, Яармагын түгжрээ төвөө хаахаар улам ихсэхгүй юу?

    Хариулах
  • 66.181.161.162
    2023/10/30

    НЯНБАКТЕРАА НОВШОО ЮУ ХИЙГЭЭД БГААГАА МЭДЭЖ БНА УУ ХӨӨШ МОНГОЛ ЧАМААР ДУТААГҮЙ ШҮҮ ЗАЙЛААЧЭЭ

    Хариулах
  • 66.181.179.29
    2023/10/30

    Яг үнэн. Эхлээд намынхаа баасыг арилга, дараа нь иргэдийг оролдоорой. Нөгөө нүүрс, ногоон автобусныхаа хэргүүдээс зугталгүй арга хэмжээгээ аваад ард түмэндээ харуулчих. Яг үнэндээ автобус нь олигтой явахгүй байхад машинаа унахгүй гээд яах юм?! Нялх хүүхдээ үүрээд хар хүйтэнд алхах болж байна уу! Өөрөө л ажлаа сайн хийж өмнөх намын нөхдийнхөө баасыг арилга!

    Хариулах
  • 103.43.162.161
    2023/10/30

    Эхлээд бүх төрийн албан байгууллага болон эмнэлэг сургуулиудыг төвөөс гаргачих тэгвэл төв рүүгээ орохгүй байж болно ш дэ, бусад оронд тийм байдаг ч гэсэн төрийн үйлчилгээний байгууллага нь төвөөсөө гадагш байдаг шдэ

    Хариулах
  • 202.9.40.191
    2023/10/30

    Үлгэр шиг юм ярьх юмаа. Энэ яг чадаж харагдаач. Намынханаа эхлээд намнаадах тэгсэн цагт чинь итгэеэ. Ард иргэд нь ажилаа хийж чадахгүй болох юм байна л даа.

    Хариулах
  • 202.9.40.191
    2023/10/30

    Үлгэр шиг юм ярьх юмаа. Эн

    Хариулах
  • 66.181.160.45
    2023/10/30

    Гадаад орнуудад ийм бдг. Зөв ш дээ . Яг л шаардлагатай бол төв ордог. Түүнээс биш оркууд шиг өдөр бүр балайраад хотоор тэнэж явдаг юм гэж хаана бсан юм . Зөв

    Хариулах
    • 66.181.186.159
      2023/10/30

      Чи ашигласан л бол төл. Бөөгнөрөл үүсгээд л байвал, төлбөрөө нэмээд бай. Шударга зарчим.

    • 66.181.190.130
      2023/10/30

      Хуцаарай гөлөгөө.Шал дэмий өдөржин төвөөр тэнэх ямар мал байнаа.Чи ажилгүй лааз өшиглөсөн гөлөг хүмүүсийг өөр шигээ бодоод байна уу

    • 24.84.252.24
      2023/10/30

      үнэн үнэн.дэмий сэлгүүцсэн нөхөд их байгаа

    • 202.21.107.7
      2023/10/30

      Чи Нямбаатар уу

  • 66.181.179.88
    2023/10/30

    Ta chachagan deeree hii ergeed l suuj bi l daa..bid. amidrah orchnoo oorchlogmoor bn sh uuu.dee..

    Хариулах
  • 66.181.186.241
    2023/10/30

    2024 ond uvuu emee nar gargaal ireh bhdaa sda.

    Хариулах
  • 59.153.113.24
    2023/10/30

    Ийм бузар этгээд хууль зүйн яамыг толгойлж бсан гэхээр хэдэн хүн эрх чөлөө эрүүл мэндээрээ хохирсон бол

    Хариулах
  • 66.181.182.66
    2023/10/30

    нямбаатараа чамайг 2024 онд сонгохгүй ээ, чи гарахгүй ээ.

    Хариулах