​ Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо

Moderator
2023/10/27

Саудын Араб улсын Рияадх хотод Дэлхийн тулааны спортын их наадам долоон өдрийн турш үргэлжиллээ. Тус наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд Дэлхийн гурван удаагийн аварга Э.Батболд аварга боллоо.
Тэрбээр эхний тойрогт Бразил, дараагийн тойрогт Орос, аваргын алтан медалийн төлөө Герман улсын тамирчдыг ялсан юм.
“World Combat Games”-д спортын 16 төрөлд 1700 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд дэлхийд ранкаараа эхний наймд бичигддэг тамирчид урилгаар оролцдог. Монгол Улсаас жюү жицүгийн 4 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүллээ.
Ингэснээр тус наадмын жюү жицүгийн төрөлд медалийн эрэмбээр долоодугаарт бичигдлээ.


​ Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо
​ Э.Батболд Дэлхийн тулааны наадмын аварга боллоо

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна