ХЗДХ-ийн сайд байсан Х.Нямбаатар өдгөө Хотын дарга болсон. Тэр сайд байхдаа ам гарч байсан асуудал өнөөдөр ямар үйл явцтай байгааг сануулахын тулд бид хоёр жилийн өмнөх нийтлэлээ хүргэж байна.
“Богд уулын ам болгонд олгосон газрыг АТГ шалгаж байна. Цаашид Богд уул орчимд газар олгохгүй” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар лүндэндсэн. Тэр ийн лүндэн буулгасан нь маш зөв.
Учир нь Зайсан, Богдхан уулын Арцатын амыг зайдалж, там болгосон хүмүүс нь улстөрчид. Тэдэнд боломж олгож, тухайн газруудыг үнэд хүргэсэн хотын дарга асан Су.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан Э.Анар нарыг АТГ-аас шалгасан ч энэхүү ажил зогссон.
Нэр бүхий хоёр хүнийг шалгах болсон үндэслэл нь Богд ууланд замбараагүй олгогдсон инженерийн шугам сүлжээгүй газруудыг үнэд оруулах зорилгоор 2018 онд НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит газруудыг Яармаг руу нүүлгэх тухай шийдвэрээс улбаалсан хэрэг.
С.Батболд, Э.Анар нар тухайн үед бизнесийн бүлэглэлийнхэнтэй үгсэн хуйвалдаж Яармагийн дэнж дэх газруудыг үнэд оруулахын тулд хотын захиргааны төв байрыг бариулж, хотоор маркетинг хийлгэж, инженерийн шугам сүлжээг төсвийн мөнгөөр гаргуулсан гэх хардлагад өртсөн юм. Тэд хотын захиргааны шинэ байрыг барихын тулд Улсын заан Ч.Батзоригийн 20 га газрын 5 га-д нь барилгаа барьж хотын төсвөөр инженерийн шугам сүлжээг хийлгэсэн гэх асуудал үүсчээ.
Энэ талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “Нүхтийн аманд арын хаалгатай баахан улсууд газар авчихсан байгаа. Тэнд баригдах орон сууцнуудыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна" хэмээн хэлж байсан.
2016 онд Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа хотын захиргааны шинэ байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд барих шийдвэрийг гаргаж барилгын шавыг нь тавьж, 132 сая ам.долларын концессийн гэрээг Унгарын талтай байгуулж байсан түүхтэй. Гэтэл бүх гэрээ хэлцэл нь бэлэн болчихсон байхад Су.Батболд ажлаа авсан даруйдаа цуцалж, бизнесийн бүлэглэлийнхнээс Яармагт 5 га газар авч, хотын захиргааны шинэ байрыг барих болсноор тэнд авлигын асуудал сөхөгдөх болсон юм.
Тиймээс Хууль зүйн сайд аа, Ханын материалд баригдахаар бэлэн болсон зураг төслийг Су.Батболд, Э.Анар нар яагаад, ямар ашиг сонирхлын улмаас байршил болоод бусад зүйлсийг нь өөрчлөхөд оролцов гэх ноцтой үйлдүүд АТГ-т шалгагдаж буй учраас энэхүү ажиллагааг яаравчлуулж, буруутай эзнийг нь олонд ил болгон хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг биз ээ.
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.191.56
Bakteri, ogtsruulya bur hmg alban tushal duulee 1 hogiin shugel
Хариулах202.126.94.99
МУИС-ыг нураагаад уналаа. Шалгаачээ!
Хариулах66.181.176.184
Энэ одоо тэгээд юу нь гэмт хэрэг болдог юм бэ, ёстой тэнэг юм. Хот ирээдүйд хаашаа тэлэхийг маш зөв олж харсан л байна. Баянхошууны цаана Гандирсын хороолол барих гээд түрүүчийн хүмүүс нь дэд бүтцийг нь хийчихээд, газрыг нь үнэд оруулах гэж батал энэ хүмүүс яармагийн тийшээ болгожээ. Харин ч шинэ нисэхтэйгээ ойролцоо маш зөв байршил сонгосон байна. Тэр хавь өмнө нь ямар байлаа. Одоо бол тэрүүгээр явахад сайхан санагддаг.
Хариулах202.55.188.85
Энэ Су Батболд гэгч боловсролгүй, чадваргүй Миeгийн цүнх баригч даанч чимээгүй болчихсон юм.Хамаг газар зарж ханатал баяжаад зугтсан юм байна.Үүнийг заавал шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй
Хариулах66.181.186.149
ТЕГ дарга асан Гэрэл гэж хулгайч арцатын аманд олон га газар авч бас зарсан шүү
Хариулах