Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч залуу Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна

Moderator
2023/10/26

Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсныг эргэн сануулая. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин юм. Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй ба өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэдгээ хэлж байна.

Цэгмид овогтой Баттулга нь 1991 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.
1999-2009 онд Булган аймгийн Булган сумын 2-р 10-н жилийн сургуулийг бүрэн дунд,

2009-2012 ЭМШУҮИС, НАСС Шүдний техникч мэргэжлээр
2012-2017 АШУҮИС, НАСС Шүдний их эмч мэргэжлээр


2020-2022 АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт, Нүүр амны согог заслын эмчээр төгсөн ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна