Б.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа

Moderator
2023/10/26

Чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.

Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украины Хеорхи Казанжыг 9-2 харьцаагаар, шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13-2 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Арменийн Манвел Хнжрцянд 13-3 харьцаагаар өвдөг шороодсон.

Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стешелийг 7-5 харьцаагаар ялснаар медалийн тавцанд зогссон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна