УИХ-ын дарга Г.Занданшатар хэрүүлийн алим чулуудчихаад амралтын өдрүүдэд хөдөөг зорьсон. Мань хүн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох санал асуулга эхлүүлж, 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачилна хэмээн цахим өргөдөл хүлээн авч буй.
Харамсалтай нь, үүнийг нь Сангийн сайд болон Эдийн засаг хөгжлийн яамныхан боломжгүй гэж хичнээн тайлбарлаад ч эрхэм спикер өөрийнхөөрөө зүтгэсээр байгаа юм.
Тэр НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого, иргэдэд өгч буй урамшууллын өсөлт харилцан адилгүй, шударга бус байгааг сануулж, иргэдийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломж бий гэж байн, байн сануулах болсон.
Гэтэл нь үнэн хэрэгтээ Сангийн сайд Б.Жавхлан 5 хувь болгож нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэдгийг тайлбарласан.
Тэр “Энэ бол татварын тогтолцооны асуудал. Маш олон талын судалгаа хийх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг шууд 5 хувьд хүргэх боломжгүй. Хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг шаардлагатай. Буцаан олголтыг 5 хувь болгохын тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Нийлээд нэг их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн үг. 100 мянган иргэн дэмжсэн ч НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй" Таван хувь болгоно гэвэл нэмээд 600 тэрбум төгрөгийн орон зай үүснэ. Улсын төсвөө задлахад хүрнэ” гэж тайлбарласан.
Төсөвт дарамт ирнэ гэдгийг Эдийн засаг хөгжлийн яамныхан ч тайлбарлаад байгаа.
Харамсалтай нь УИХ-ын дарга маань өөрийнхөөрөө зүтгэсээр сууна. Эндээс харвал эрхэм спикерийн хувьд эдийн засаг хэрхэх нь чухал биш өөртөө олон нийтээс оноо цуглуулах л арга болж хувираад байна.
Тэр 100 мянган иргэн гарын үсэг зураад цаашид хэдий хэр хугацаа зарцуулах, дараа нь Монгол Улсын эдийн засаг хэрхэх тухай мэдээлээгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна