Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед Д аймгийн Д сумын ....дугаар багийн .......... тоот гэртээ, төрсөн эх 65 настай, Х.У-ын биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болохыг мэдсээр байж, тог залгуулсангүй гэх үл ялих шалтгаанаар зоджээ.
Улмаар зүүн 3,4,5,6,7,8 дугаар хувирга, баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийнд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.183.140
Ёоо хүн сүг гэж хэлэх байх хэлэх үг үнэндээ олдохгүй бнаа
Хариулах188.33.232.241
Бурхан минь яаж эхийнхээ хамаг чсыг хугалж Сэг болтол нь хөархий хөгшинийг зодож алдаг байнаа?????? Ёстой жинхэн алуурчин юм байна даа!!!!Гянданд тамаож алвал таарна!!!!
Хариулах184.187.91.146
Aluurchin Maxbal ter zaluug yag ingej l zodoj alsan Yagaad shuuh uur uur yl ugch bna U gej bodoj bna
Хариулах103.212.116.83
Цаазын ял өгмөөр амьтан бна. Яаж төрсөн эхээ зодож алж зүрхэлдэг бна даа
Хариулах66.181.187.41
Бурхан минь, яаж хүн болохоороо ийм аймаар болдог юм болоо, нийгэм маань юу болоод байна вэ
Хариулах66.181.179.220
Hool ogolgui ajluulj bgaad duusga whinge hairlaagui hun eh delhiigee hun torlogtong hairh uu .shuud hund ajil hiilgeed duusgash tatbariin Mongo hairan bn buu zartsuul
Хариулах49.246.97.101
ZOV
66.181.180.60
Хамгийн хүнд газар аваачиж ажил хийлгэж сайн зовоо. Эхээс чинь өөр хайрлах амьтан байхгүйг мэдэрч шаналж үхэг муу хогийн шаар.
Хариулах94.234.112.112
Бүх насаараа хоригдох ял авсан хүн ер нь шийдчихдэг байхдөө. Цаашаа ял байхгүй учраас. Тийм болхоор нэгэнт нэмэх ял байхгүй юм чинь дураараа байдаг биз шоронд. Цаазтай бол бас хэрэндээ амьдарчих гээд бусаддаа төвөг болохгүйг л хичээх байхдаа.
Хариулах103.212.118.33
хоол өгч яадаг байсан юм ажил хийлгэж сайн биёд нь мэдрүүлж байгаад л явуулах хэрэгтэй биёийг зовоохгүй мэдрүүлэхгүйгээр явуулж болохгүй
Хариулах66.181.182.69
Tursun etseg ehee horoovol shuud buudchuhad barag boloh um bn duu
Хариулах59.153.115.157
Насаар нь тэжээх мөнгө хайран шууд бууд!
Хариулах202.55.188.87
Ум ма ни бад мэ хум. Новшийн яргачин бэ. Тохирсон ялаа хүртэж дээ
Хариулах66.181.161.206
Цаазын ял хэрэггүй ээ...Мөрдөн байцаах үйл ажиллагаа ,шүүх явц энэ тэр гээд хэсэгхэн хугацаа л үргэлжилнэ..Тэгээд л буудуулаад юу ч мэдрэхгүй..Тэрний оронд насаар нь амьдаар нь зовоох хэрэгтэй..Үхүүлж болохгүй..
Хариулах149.75.145.188
Эхийгээ хөнөөсөн араатанг бидний төлсөн татварын мөнгөөр тэжээх хэрэг юун байна! Иймэрхүү артаануудад цаазын ял хэрэгтэй байна…
Хариулах202.126.89.126
Бяцлаад алчихсан юм бн ум мааний бадамай хум амар амгалан нойрс доо
Хариулах66.181.161.242
Болж муу сд# эхийгээ алж байгаа хүнийг хүмүүжинэ гэж бодхийн ч хэрэггүй шорондоо илжирээд дуусаг өөр яахав.
Хариулах202.9.46.142
iin ihamsargvi maluudig hi demii tejeeh hetvvee boldog bol buudaj boldgvim bol 10 jil mahlaj hvnd ajild zvtgvvlj bgad tariagar bvr musin tonilgowol taatmaar bn