ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзлаа.
В.Путины зүгээс хэвлэлийн хурлын үеэр “бид Ойрхи Дорнодод болж буй Израиль, Палестины Хамас бүлэглэлийн асуудлаар санал солилцлоо. Мөн Ши Жиньпин даргад Украйнд болж буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн” гэж хэлжээ.
Мөн гадаад хүчин зүйлс, нийтлэг аюул заналхийлэл ОХУ-Хятадын харилцааг илүү гүнзгийрүүлж байгааг онцолсон байна.
Харин Бээжингээс гаргасан мэдэгдэлд Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын талаар санал солилцсон гэдгээ тэмдэглэсэн ч нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй, Хамас бүлэглэлийг нэр цохон буруутгаагүй байна.
Ийнхүү Хамас бүлэглэл энэ сарын эхээр Израиль руу гэнэтийн довтолгоо хийсний дараагаар дэлхийн их гүрнүүдийн хагарал илүү гүнзгийрч байгааг зарим шинжээчид онцолж байна. Нөгөө талаар АНУ-ын зүгээс Израилийг идэвхтэй дэмжиж байгаа төдийгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр ОХУ-ыг Хамас бүлэглэлийг шууд буруутгахгүй байна хэмээн шүүмжилж байсан удаатай юм.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна