Нийслэлчүүд нэг л өдөр нийтээрээ хордож үхэх юм байна гэдгийг бид өнгөрөгч долоо хоногт мэдэрсэн. Бөөн асуудал болж байж эцэст нь эзэн холбогдогчийг нь олсон ч цагдаагийн байгууллага “Э” компани хэмээн ихэд нууцлав.
Үнэндээ тэр нь Налайх дүүргийн V хороо, Городокт автомашины мотор, кропны хаягдал тос дахин боловсруулж, дизель түлш гаргаж авах үйлдвэрлэл явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийнх байсан. Тэдний компани Хонхор орчимд байрлах бохирын худагт 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло асгасныг тогтоосон.
Холбогдох зарим байгууллага нь “Дүнжингарав худалдааны төв орчим орчны агаарын чанарын хэмжилт хийхэд стандартаас олон дахин давсан зүйлгүй” гэсэн дүгнэлт гаргаад бараг л юун сүртэй юм гэх нь холгүй байлаа.3
Гэтэл “Эко стандарт петролиум”-ын энэ үйлдэл анхных биш байж таарсан. Өмнө нь буюу 2022 оны нэгдүгээр сарын 28-нд, 2023 оны нэгдүгээр сарын 16-нд Налайхын иргэд муухай үнэр гаргаж байгаа тухай мэдээлэл цагдаад өгснөөр мөн тогтоогдож байсан “хар данс”-тай газар.
Тэгвэл тус компани яагаад ийм “том толгой”-той хууль хэрэгжүүлдэггүй газар болохыг судалж үзлээ. Үнэндээ цаана нь хэн нэгэн өндөр албан тушаалтан байгааг үгүйсгэх аргагүй байсан юм.
“Эко стандарт петролиум” ХХК-ийг 2019 онд Чогсомжавын Оюун гэгч улсын бүртгэлд бүртгүүлж, дээрх асуудал үүссэний дараа буюу 2023 оны 10 сарын 17-нд гүйцэтгэх захирлаар нь Баттогтохын Наранцацрал гэгч бүртгүүлжээ.3
Гэхдээ тэд бол хамааралгүй хүмүүс огт биш.
Б.Наранцацрал нь тус компанийн менежерийн албан тушаалтан байсан бөгөөд Ч.Оюун нь түүний ээж, өдгөө тэтгэвэрт байдаг.
Харин Б.Наранцацралын хувьд Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, өмнө нь цайны газар ажиллуулдаг байсан нэгэн. Хачирхалтай нь, ээж Ч.Оюуныхаа нэр дээр байгуулсан “Эко стандарт петролиум” ХХК нь баргийн хүний байгуулахаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээргүй “Нефтийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Товчхондоо, Ч.Оюун, Б.Наранцацрал нар тус компанийн халхавч гэсэн үг.
Б.Наранцацралын хувьд Хятад хэлний орчуулагч тул “Тэнүүн сайхан тал” гэдэг барилга угсралтын компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд эзэн нь БНХАУ-ын иргэн Zhao Pengfei гэгч байдаг.

Мань Zhao Pengfei гэгч нь энэ компаниас гадна “Зуншин” ХХК-ийн ерөнхий инженер. “Зуншин” нь ч “Тэнүүн сайхан тал” нь ч аль аль нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Цаашлаад “Зуншин” нь “Энканто молл” цогцолбор хороолол, “Энканто таун-III” хорооллыг барьж буй. Өмнө нь “Оргил” худалдааны төвүүд байрладаг “Энканто” хотхонуудыг барьсан алдартай компани.
Харин “Оргил” болон “Камдер” компаниуд нь УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарынх.
Тэгэхээр дээрх “Эко стандарт петролиум” ХХК-ийн арын эзэн хэн бэ гэдэг учиг тайлагдах амархан байгаа биз...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
43.228.130.98
Одоо хаахгүй бол химийн хор хотын бүсд үйлдвэрлээд байх нь арай хэтэрнээ.
Хариулах